СҮХБААТАР · МОНГОЛ · 2020 ОНООС

Цэлгэр тал нутгийн цэвэр мах,
дэлхийн жишигт.

“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Монголын зүүн бүсийн эко, цэвэр бэлчээрийн малын махыг олон улсын HACCP, Халал стандартын дагуу орчин үеийн үйлдвэрт боловсруулж, дотоод болон гадаад зах зээлд нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч юм.

0тн/өдөр хүчин чадал
0олон улсын стандарт
0салбар компани
0тн хөргөлттэй агуулах

Бид хамгийн чанартай
махыг нийлүүлдэг

Хийморь Сүхбаатар Мах Импекс үйлдвэр
2020
Байгуулагдсан
0
Салбар компани
0 тн
Өдрийн чадал
0+
Ажилтан / ээлж

«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК нь 2020 онд үндэсний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Сүхбаатар аймагт мах бэлтгэл, ангилалт, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч юм.

Манай компани мах болон дайвар бүтээгдэхүүнийг ангилан ялгах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автоматжуулсан үйлдвэртэй. Орчин үеийн хөргөлтийн дэвшилтэт системээр тоноглогдсон нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг найдвартай хангадаг.

100% органик, дээд зэрэглэлийн мах
Бэлчээрээс ширээ хүртэл бүрэн хяналт
Босоо нэгдэл бүхий үйлдвэрлэлийн групп

Олон улсын
стандартаар баталгаажсан

Бид үйлдвэрлэлийн бүх үе шатанд олон улсын шилдэг стандартыг мөрдөж, бие даасан гадаад аудитын байгууллагуудаар жил бүр баталгаажуулдаг.

HALAL
World Halal Trust (Казахстан)
GSO 2055-1:2015 ба GSO 993/2015. Үхэр, хонь, ямаа, адууны бүх мах, дотор эрхтэнд хамаарна.
KS-08-08-26KZ2025-2028
HACCP
Эрсдэлийн дүн шинжилгээ
MNS CAC/RCP-1:2023 стандартын дагуу нядалгааны үе шатны хүнсний аюулгүй байдлын систем. IAF / MNAS итгэмжлэл.
HCA-HACCP 24/07/632024-2027
Гэрчилгээ
HACCP гэрчилгээ
HALAL гэрчилгээ
HALAL хавсралт

Үйлдвэрийн хүчин чадал

01
Мал төхөөрөх цех
8 цагт 2,000 бог / 250-300 бод мал төхөөрөх чадал
Хөлдөөх камер, 50 тн, −35°C
Хөргүүртэй агуулах, 2,000 тн, −18°C
02
Мах боловсруулах цех
Өдөрт 40 тонн мах боловсруулах чадал
Зэвэрдэггүй ган, бүрэн автоматжуулсан шугам
Вакуум сав баглаа боодол
03
Агуулах ба хадгалалт
2,000 тонн нийт хадгалах хүчин чадал
Хөргөлттэй тээвэр, хадгалалтын тасралтгүй систем
100% багц мөшгөх тогтолцоо

Гадаад хамтын ажиллагаа,
экспортын мэдээ

«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бээжин хотноо зохион байгуулагдсан "Мах, махан бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх техникийн семинар"-т оролцлооСеминар
2025
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бээжин хотноо зохион байгуулагдсан "Мах, махан бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх техникийн семинар"-т оролцлоо
Улаанбаатар хот. "Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК нь гадаад зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын…
Дэлгэрэнгүй
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК IRAN EXPO 2024 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлооҮзэсгэлэн
2024
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК IRAN EXPO 2024 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Иран Улсад зохион байгуулагдсан IRAN EXPO 2024 олон улсын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд амжилттай оролцож, олон улсын…
Дэлгэрэнгүй
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор оролцлооГадаад харилцаа
2025
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн баярын арга…
Дэлгэрэнгүй

Хамтын ажиллагаа

Төрийн байгууллага, их сургууль, экспортын төсөл болон тэргүүлэх жижиглэн худалдааны сүлжээтэй хамтран ажилладаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамХААИС (MULS)Мэргэжлийн хяналтын ерөнхий газарДорнод бүсийн эрчим хүчний системБэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооСүхбаатар аймгийн ЗДТГExport Development ProjectLEATHUBKHS ServicePRIMER